Цагдаагийн газар сахилга, хариуцлагын зөвлөлгөөн зохион байгуулав
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас сахилга, хариуцлагын зөвлөлгөөнөө энэ сарын 02-ны өдөр зохион байгууллаа. 2017 оны 03 дугаар улирлын сахилга, хариуцлагын байдал, анхаарах асуудал, цаашид тавих зорилтын талаар Захиргааны удирдлагын тасгаас мэдээлэл хийж цагдаагийн газрын 2 дугаар улирлын сахилгын зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг тасаг, албадын дарга нараас нэгтгэн биелэлт үр дүнг тооцож алба хаагчдаас санал хүсэлтийг сонсон, гарч байгаа алдаа дутагдалд үнэлэлт, дүгнэлт өгчээ.
2774 days