Эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулав
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос хамгаалах, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн талаар Монгол Улсад баримталж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх зорилгоор аймгийн Цагдаагийн газар, анги удирдсан багш, эцэг эх, асран хамгаалагчтай гурвалсан гэрээ байгуулах ажлыг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн.
2633 days