ОРХОН: Хөдөлмөр эрхэлж буй 56 мянган иргэний 47.3 хувь нь эмэгтэйчүүд байна
Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Орхон аймаг 105 мянган хүн амтайгаас 53.6 хувь нь эмэгтэйчүүд юм. Хөдөлмөр эрхэлж буй 56 мянган иргэний 47.3 хувь нь, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.8 хувь нь, хөгжлийн бэрхшээлтэй 2014 иргэний 43 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн өрх толгойлсон 2743, хүүхдээ гэртээ асарч байгаа 6219 эмэгтэй байна.
890 days