ХӨВСГӨЛ: “Далийн баяр”-ыг ирэх бямба гарагт тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-10 13:44:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Далийн баярыг 5 дугаар сарын 13-нд 11 дэх жилдээ тэмдэглэнэ.

Эрдэнэбулган сумын иргэд жил бүрийн хавар орон нутагтаа Даль цэцэглэх баярыг тэмдэглэдэг байсан бол өнгөрсөн оноос аялал жуулчлалын эвент болгон өргөжүүлэхээр зорьж байгаа юм. Ирэх бямба гарагт болох Далийн баярын үеэр иргэд цэцэглэсэн дальд суух, орон нутагт үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнтэй танилцах, спортын олон төрлийн уралдаан тэмцээнд оролцох боломжтой юм.

Даль нь хүний бие махбодыг тайвшруулан ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, толгой тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах ач тустай юм.

Энэхүү баярыг тэмдэглэснээр орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.


Далийн ягаан цэцэгт амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг. Өөрөөр хэлбэл багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бясалгалд суусантай ижил бөгөөд удаан суух, тэр тусмаа унтаж огт болдоггүй ажээ.  

 

Related news