ДАРХАН-УУЛ: Гудамж, талбай бүрэн гэрэлтүүлэгтэй боллоо
Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор гудамж, талбайн гэрэлтүүлгийг жил бүр шат дараатайгаар нэмэгдүүлж байна. Гэр хороолол, орон сууцны байруудын гэрэлтүүлэгт 2022-2023 онд 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5460 ширхэг буюу 136.5 км урт гэрэлтүүлгийг гэр хорооллын гудамж зам талбайд суурилууллаа.
740 days