ХОВД: Засаг даргын орлогчоор Х.Батболдыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-13 13:14:42

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын орлогч Тумагийн Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Үүний дагуу аймгийн Засаг дарга захирамж гарган, Т.Дэлгэрсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Халтайн Батболдыг Засаг даргын орлогчоор томиллоо.

Шинээр томилогдож буй Х.Батболд нь багийн нийгмийн ажилтан, Ховд хотын захирагч, аймгийн ИТХ-ын дарга, Монгол Улсын сайдын зөвлөх гэх мэт төр, нийтийн албанд 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм.

"Аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө шинийг санаачилж, шударга, ил тод зарчим баримтлан хуулийн хүрээнд ажиллана гэдэгт итгэж байна" хэмээн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хэллээ.    

Related news