ДАРХАН-УУЛ: Гудамж, талбай бүрэн гэрэлтүүлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-13 16:04:18

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор гудамж, талбайн гэрэлтүүлгийг жил бүр шат дараатайгаар нэмэгдүүлж байна. Гэр хороолол, орон сууцны байруудын гэрэлтүүлэгт 2022-2023 онд 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5460 ширхэг буюу 136.5 км урт гэрэлтүүлгийг гэр хорооллын гудамж зам талбайд суурилууллаа.


Ингэснээр гэр хорооллын багуудын гудамж, талбай 100 хувь гэрэлтүүлэгтэй болсон аж.




Мөн 2023 онд нийтийн эзэмшлийн орон сууцны байруудад 28.7 км урт туузан лед гэрэлтүүлэг хийснээр Дархан хотын орон сууц 100 хувь гэрэлтүүлэгтэй боллоо. Дархан хотын шөнийн гэрэлтүүлгийн зургийг Гүрэн фото студийн авснаар хүргэж байна.







Related news