БАЯНХОНГОР: Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохиож байна
Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Эрдэнэ бандида хутагт, Хамба номун хан, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой энэ онд тохионо. Ойн хүрээнд “Ламын гэгээн Лувсанданзанжанцан 385 - Түүх, соёл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд энэ сарын 14-ний 09:00 цагт зохион байгуулахаар болжээ.
425 days