Халимагийн “Олны ээж” Увсад айлчиллаа
Увс /МОНЦАМЭ/ Очирын Номтын нэрэмжит Халимаг улсын буяны хандивын “Өв” сангийн тэргүүн, Халимагтаа Цагаан ээж, Олны ээж, Нямаа ээж хэмээн алдаршсан, өдгөө 86 настай буурай Улана Санжийн Нямаа Увс аймагт айлчлан ирлээ. Тэрбээр Халимагийн Элиста хотод амьдардаг бөгөөд одоогоос 25 жилийн өмнө буюу 1992 онд өвөг дээдсийнхээ түүхийг сэргээх, Баатар цагаан хааны үеийн цагаан ястай ноёдын хэлмэгдсэн түүхийг судлах, нэр төрийг нь сэргээх, цагаатгуулах ажлыг хийхээр нагац ах Очирын Номтын нэрээр нэрлэгдсэн буяны хандивын “Өв” санг байгуулжээ.
2940 days