Энэ хавар гурван удаа пуужин харваж, үүлэнд нөлөөлжээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц энэ сарын 9-өөс эхлэн хоёр дахь удаагаа цаг агаарт зориудаар нөлөөлөн 3 пуужин харваж бороо орууллаа. Энэ үеэр орох тунадасыг нэмэгдүүлэх зорилгоор Цэцэрлэг сумын Согоотын даваа, Цагаан-Уул сумын Их богдын өвөр, Баянзүрх сумын Эмт зэрэг газарт ноцоох зуухыг ажиллуулан тус бүрд нь 3ш түлш шатааж, хөдөлгөөнт экспедиц Бүрэнтогтох сумын Хөх цав, Түнэл сумын Хагийн нуур орчимд тус тус 3ш пуужин харваж үүлэнд нөлөөлжээ.
2938 days