Мөрөн суманд мах боловсруулах үйлдвэрлэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-14 15:39:17
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Мөрөн сумын аймгийн аварга малчин Б.Оюунцэцэг "Мөрөн хүнс" ХХК-ийг байгуулан, 2017 оноос үхрийн мах болон дайвар бүтээгдэхүүнийг хатааж савладаг үйлдвэрээ нээн ажиллуулж байна.

Аймгийн аварга малчин маань 4000 гаруй толгой малтай. Мал, махны үнэ буурсан энэ үед хонь, үхрийн махаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох зорилго тавьсан тэрбээр 2-3 хүнийг ажлын байраар хангадаг аж.

Үхрийн махыг хатаан, үхэр, хонины гэдэс боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг худалдан авахын тулд Хаан банкнаас үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авч, бизнесээ эхлүүлжээ. Сум хөгжүүлэх сангийн зээлийг хүлээж тэсээгүй түүнийг орон нутгийн зүгээс зээлийн болоод хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжин, иргэд маань бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэгт итгэж байна.
Д.Одонтунгалаг
Related news