Зэргэлдээ суманд шүлхий гарсантай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
Архангай /МОНЦАМЭ/. Булган аймгийн Рашаант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Архангай аймгийн онцгой комисс энэ сарын 13-ны өдөр шуурхай хуралдаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар боллоо. Рашаант сумтай хил залгаа Хашаат суманд Аймгийн Засаг даргын 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газраас 8 хүний бүрэлдэхүүнтэй шуухай ажлын хэсгийг томилж, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Пэрлийдоржоор ахлуулан ажиллуулж байна.
2772 days