Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн 21 иргэн энэ сарын 13-нд төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримталж Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлөөс дээрх арга хэмжээг зохион байгуулсан юм.
Энэ удаа сум аймгийн ЗДТГ, ИТХ, ЭМНД-ын хэлтэс, татвар, мэргэжлийн хяналт, шүүх зэрэг төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албанд ажиллахаар шалгалт өгч тэнцсэн хүмүүс тангараг өргөсөн байна.
Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ө.Энхтүвшин оролцож тангараг өргөсөн төрийн албан хаагчдад хандан төрийн албаны хууль, тогтоосон дүрэм журам, хэм хэмжээг нарийн баримталж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэд олон нийтийн эрх ашгийн төлөөнөө хичээж ажиллахыг сануулж, баяр хүргэж ажлын амжилт хүсэв.

Х.Эрдэнэбулган