БУЛГАН: Нийслэлийн ойн барилдаанд Булганы бөхчүүд хүчтэй байлаа
Булган, 2024 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхийн уламжлалт барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нуман сүлд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун түрүүлсэн бол Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Сүүн туяа" ХХК, “Булган Хангай” дэвжээний бөх улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэлээ.
258 days