Хөвсгөлд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 495,1 сая төгрөг олгожээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд нэг тэрбум төгрөгийг олгохоор болж иргэдийн төслийг хүлээн авч шалгаруулсан байна. Тус аймгийн иргэд 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 44 төслийг ирүүлснээс 7 төслийг шалгаруулж 495,1 сая төгрөгийг олгосон гэдгийг аймгийн ХХААГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн П.Бат-Эрдэнэ мэдээллээ.
1674 days