Биеийн байдал нэн хүнд нэг иргэн байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 49 тохиолдол шинээр
нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 742
боллоо. Халдвар авсан иргэдээс 466 тохиолдол эдгэрсэн бол, тусгаарлах эмнэлэгт
280, Наран сумын ЭМТ-д нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн дунд
биеийн байдалд нэн хүнд нэг иргэн байгааг ЭМГ-аас мэдээллээ.
1506 days