200 тоннын ногооны агуулахыг ашиглалтад оруулна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар хөгжил үйлдвэр, технологийн паркийн дэргэдэх ногооны агуулахыг 2018 онд барьж, орон нутаг хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйн улмаас хоёр жил гаруйн хугацаанд ашиглах боломжгүй байсан юм. Мөн орон нутгийн тариаланчид хураасан ногоогоо хадгалах савгүй өнөөг хүрсэн. Тэгвэл тус агуулахын дэд бүтцийн асуудлыг орон нутгаас шийдвэрлэж, удахгүй ашиглалтад оруулахаар болжээ.
1500 days