Нүдний мэс заслын микросопттой боллоо
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн
эмнэлгийн нүдний кабинет дэлхийд
тэргүүлэгч технологийн нүдний мэс
заслын микроскоптын иж бүрдэлтэй боллоо. Тус кабинет нь үзлэг оношлогооноос гадна зовхины
жижиг мэс ажилбаруудыг л хийдэг байсан бол энэхүү мэс заслын микросопттой
болсноор ажилбаруудын төрөл нэмэгдэж, эвэрлэгийн гэмтлийн анхдагч цэгцлэлтүүд,
нүдний мах авах, эвэрлэг хусах, нүдний даралт бууруулах болон болорын мэс
заслуудыг хийх боломжтой болсон байна.
1466 days