Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул уурхайн
үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон найман мянган га талбайг
нөхөн сэргээнэ” гэсэн зорилт тусгагджээ. Энэхүү зорилтыг үндэслэн Монгол Улсын
Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн
сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан “Нэгдсэн арга хэмжээ
зохион байгуулах тухай” тушаалаар батлагдсан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга
хэмжээ хэрэгжиж байгаа аж.
1461 days