Баян шарга уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авав
Сүхбаатар /МОЦНАМЭ/. Баруун-Урт сумын иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Баян шарга уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр аймгийн ИТХ-аас батлан гаргасан байдаг. Тэгвэл энэхүү тогтоолыг ашигт малтмалын тухай хуулийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлд бүртгэж албажуулсан байна.
1284 days