Орхон аймагт өнгөрсөн онд цахим сүлжээнд үйлдэгдсэн 67 хэрэг бүртгэгджээ
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж 2021 онд аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, шалтгаан нөхцөлийн талаар хэлэлцлээ.Өнгөрсөн онд аймгийн Цагдаагийн газарт цахим сүлжээнд үйлдэгдсэн 67, цахим сүлжээнд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 2 хэрэг бүртгэгджээ.
1277 days