Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж шуурна
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд энэ сарын 21, 22-ны өдөр ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Мөн энэ сарын 23-ны өдрөөс нийт нутгаар бага зэрэг хүйтрэх тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
1269 days