БАЯНХОНГОР: Сумдад нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 25-30-ны өдрүүдэд Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо суманд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаа орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай тэгш хүртээмжтэй хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх зорилготой.
1156 days