Туркийн дунд сургуульд гал нээсний улмаас есөн хүн амиа алджээ
АНКАРА, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /Reuters/. Туркийн зүүн өмнөд нутагт орших дунд сургуульд лхагва гарагт 14 настай сурагч гал нээсний улмаас найман сурагч, нэг багш амиа алдаж, 13 хүн шархадсан тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ. Энэ нь тус улсад сүүлийн хоёр хоногийн дотор сургуулийн хүүхдүүд рүү галт зэвсгээр халдсан хоёр дахь хэрэг болж байна.
10 days