Дэлхийн хамгийн том үл хөдлөх хөрөнгийн эзнийг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2026-04-16 16:01:30

МАДРИД, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /TASS/.  "Zara" болон "Bershka" брэндүүдийг эзэмшдэг "Inditex" хувцасны сүлжээ дэлгүүрийг үндэслэгч Амансио Ортега дэлхийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн их баялгийг эзэмшигч болсныг "Forbes" сэтгүүл мэдээлжээ.


Өдгөө 90 настай Ортега 24 тэрбум орчим ам.долларыг 216 үл хөдлөх хөрөнгөд зарцуулж, 206-г нь өөрийн эзэмшилд хадгалж чадсан байна. Энэ нь Жефф Безос өөрийн "Blue Origin" компанид оруулсан хөрөнгө оруулалтаас давсан дүн ажээ. 


"Forbes"-оос гаргасан Ортегагийн "үл хөдлөх хөрөнгийн эзэнт гүрний” газрын зургаас харахад түүний хөрөнгө одоогоор 25 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд дэлхийн 13 улсад байрлах 200 гаруй объектыг хамарч байна.


Тэрбээр Испанийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг 2025 оны 11 дүгээр сард тэргүүлж байв. Түүний эзэмшдэг "Inditex" групп дэлхийн 100 орчим улсад 5500 гаруй дэлгүүртэй. Хамгийн алдартай брэндүүд нь "Zara", "Pull&Bear", "Massimo Dutti", "Bershka", "Stradivarius" болон "Oysho" юм.


Related news