Технологийн компаниуд ажилтнуудаа олон мянгаар нь цомхотгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /The Guardian/. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийгдэж буй энэ үед дэлхийд тэргүүлэгч технологийн аварга том компаниуд болох Meta, Microsoft хоёрын удирдлага олон мянган ажилтнаа халахаар төлөвлөж байна.
Тухайлбал, Мета компани тавдугаар
сарын 20 гэхэд нийт ажилтнуудынхаа 10 орчим хувийг буюу 8 мянган хүнийг ажлаас
нь төлөвлөжээ. Үүний зэрэгцээ 6 мянган сул орон тоонд хүн авахгүйгээр шийдвэрлэсэн
байна.
Майкрософт компани АНУ дахь 125
мянган ажилтныхаа 7 хувьд нь сайн дураараа тэтгэвэртээ гарахыг санал болгох
ажээ.
Метагийн хүний нөөцийн албаны
захирал Жанель Гейл ажилтнуудад өгсөн албан бичигт “хиймэл оюун ухаан” гэдэг
үгийг дурдаагүй боловч цомхотгол нь бусад хөрөнгө оруулалтыг нөхөх боломжийг
компанид олгоно” гэсэн байна. “Халагдсан ажилтнууд хангалттай хэмжээний тэтгэмж
авна” гэж тэрбээр бичжээ.
Метагийн 2025 оны IV улирлын тайланг танилцуулах үеэр Ерөнхий захирал Марк Цукерберг мэдэгдэхдээ, хиймэл оюуны хөгжилд тус компани 115-135 тэрбум доллар зарцуулна гэж байсан юм. Энэ нь өнгөрсөн оны хөрөнгө оруулалттай харьцуулахад 2 дахин хөрөнгө оруулалт ажээ. Энэ оны I сарын тайланг хэлэлцэх үеэр тэрбээр хэлэхдээ “өмнө нь олон том багуудын гүйцэтгэдэг байсан ажлыг одоо маш авьяаслаг ганцхан хүн хийж байна” гэсэн юм.
Майкрософт компанийн хиймэл оюун
ухааны хэлтсийн захирал Мустафа Сулейманы үзэж байгаагаар, ирэх 12-18 сарын
хугацаанд хиймэл оюун нь офисын ажлын ихэнхийг гүйцэтгэж чаддаг болох ажээ.
Хиймэл оюуныг хөгжүүлж буй бусад компани
ч мөн адил ажилтнуудаа цомхотгосоор байна. Тухайлбал, The Block саяхан нийт
ажилтныхаа тал орчим хувийг, хиймэл оюуны хөгжилд жилд 200 тэрбум долларын
хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй Amazon компани сүүлийн хагас жилийн
хугацаанд 30 мянган ажилтнаа халжээ.