Агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ цуцалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2026-04-20 15:14:03

МИНСК, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /BelTA/. Түлшний үнэ өссөнтэй холбоотойгоор агаарын тээврийн зарим компани нислэгүүдээ цуцалжээ. 


Тухайлбал, Нидерландын KLM компани тавдугаар сард Амстердамын Схипхол нисэх онгоцны буудлаас үйлдэх 80 орчим явах, ирэх нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн байна.


Германы Lufthansa, Америкийн United Airlines компаниуд мөн ашигт ажиллагаагаа хадгалах үүднээс нислэгийн чиглэлүүдээ цөөлсөн байна.


Энэ онд 4-6 хувиар өснө гэж тооцоолж байсан агаарын тээврийн компаниудын тээврийн хүчин чадал зөвхөн тавдугаар сард 3 орчим хувиар буурна гэж дүн шинжилгээний Cirium компаниас анхааруулжээ. 


Олон улсын агаарын тээврийн холбооноос тооцоолсноор, Европт зургаа орчим долоо хоногт хүрэлцэх онгоцны түлшний нөөц үлджээ. Ираны эсрэг АНУ, Израилын ажиллагаа, түүнчлэн дэлхийн газрын тосны худалдааны 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн бүслэлтийн улмаас онгоцны түлшний хомсдол үүссэн байна. 

Related news