Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 42,5 хувиар буурчээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт энэ сарын 9-16-ны хооронд гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй нийт 80 өргөдөл гомдлыг иргэдээс хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн байна. Үүнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад иргэдээс ирж буй гомдол 37 буюу 42,5 хувиар буурчээ.
1664天