Хөвсгөлд 1199 иргэн гэрийн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-15 10:51:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 1199 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

2020 оны 11 дүгээр сарын 11-нээс эхлэн голомтот бүс нутгаас ирсэн нийт 17196 хүнийг гэрийн тусгаарлалтад авч хянан ажилласан байна. Монгол Улсад коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш тус аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар нийт 17460 иргэнд шинжилгээ хийсэн бөгөөд 15 эерэг тохиолдол илэрсэн. Тандалтын зорилгоор 519, хавьтлын 314 нийт 833 сорьцыг PCR шинжилгээнд явуулахад бүгд сөрөг гарсан. Хөвсгөл аймагт өвчлөл бүртгэгдээгүй ногоон бүс боловч өвчлөл зөөвөрлөгдөн орж ирэх маш өндөр эрсдэлтэй тул өөрийн аймгийн харьяатаас бусад иргэнийг энэ сарын 31-нийг хүртэл хязгаарлаад байна. 

相关新闻