Төрийн албаны ерөнхий шалгалтад өнөөдөр 165 иргэн орсноос 44 нь тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 590 хүн бүртгүүлсэн. “Шалгалтыг коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор нэг удаа 50 хүнтэй, өдөрт 4 ээлжээр гурван өдөр дараалан зохион байгуулна. Өнөөдөр шалгалтад 200 хүн орохоос 165 иргэн оролцож 44 нь тэнцсэн байна.
Харин 35 иргэн өөрсдийн хувийн асуудлаас шалтгаалан орох боломжгүй болсон байна. Шалгалтад орж буй иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж амны хаалт, бээлий, улавч, малгай зэргийг өмсүүлж байна. Мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран шалгалтад орох иргэдийн хурууны хээг уншуулан шалгалтад оруулж байна” гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч, БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр хэлж байлаа.
Энэ сарын 13-нд 200, 14-нд 190 хүн тус тус шалгалтад орох ажээ.