Идэвхтэй алхалтад 500 гаруй иргэн оролцлоо
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулах оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” уриан дор автомашингүй өдрийг тэмдэглэв.
1696天