Хөвсгөлд 1660 айл өрх дулааны хөнгөлөлтөд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-01 17:40:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл Дулааны станц нь Мөрөн сумын 200 орчим аж ахуйн нэгж, 50 төсөвт байгууллага, 1800 айл өрхийг дулаанаар ханган ажиллаж байна.  

Засгийн газраас гаргасан хөнгөлөлтөд нийт айл өрхийн 89,3 хувь буюу 1660 айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 66,5 хувь нь хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Дулааны станц нь дулааны чанар байдалтай холбоотой дуудлагыг 24 цагийн турш 70380440 утсаар, төлбөртэй холбогдолтой мэдээлэл тодруулгыг хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 70382895 утсаар авч ажиллаж байна гэдгийг Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн захирал Д.Цанлигрэнчин хэлж байлаа.

 

 


相关新闻