Хөвсгөлийн ихэнх нутгаар бороо, цас орж цочир хүйтэрчээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн шөнө бороо, цас орж хөрсөн дээр цочир хүйтэрсэн байна. Өнөө өглөөний байдлаар Арбулаг, Улаан-Уул, Ханх суманд 2-6 см цас орж, Цэцэрлэгээс бусад сумын нутгаар аадар бороо, цас орсон байна. Ханх суманд шөнөдөө -3,5 градус хүрч цочир хүйтэрчээ.
1741天