Хөвсгөл аймагт 11000 гаруй ахмад амьдарч байна
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 11200 гаруй ахмад настан амьдарч байна. Олон улсын ахмадын баярын өдөрт зориулан хүндэтгэлийн хурлыг зохион байгуулж, Мөрөн сумын 14 баг тус бүрээс 20 төлөөлөгч, чөлөөлөх дайны ахмад дайчид, Монгол Улсын гавьяат цолтнууд зэрэг 300 гаруй ахмад настан оролцлоо.
1738天