Мөрөн суманд амралтын өдрүүдэд хөдөлгөөн хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ирэх амралтын өдрүүдэд Мөрөн сумын аж ахуйн нэгж байгууллагуудад ариутгал халдваргүйтгэл хийх учраас Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлана гэдгийг мэдээллээ.
Хөвсгөл аймагт коронавирүсний халдвар бүртгэгдээгүй эрүүл
бүс нутаг. Цаашид орон нутагт болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор ариутгал
халдваргүйтгэлийг хийнэ. Амралтын бямба, ням гарагт худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд, ирэх даваа
гарагт захад ариутгал хийнэ. Энэ үеэр
иргэдийн хөдөлгөөнийг тодорхой хэмээнд хязгаарлах бөгөөд онцын шаардлагагүй бол
гэртээ байх хэрэгтэйг аймгийн Шуурхай штабаас анхаарууллаа.