Г.Ширэндэв “Хамгийн эр зориг, тэсвэр тэвчээртэй” алба хаагчаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-31 17:29:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хэсгийн цагдаа, Цагдаагийн ахлагч Г.Ширэндэв Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар энэ оны  “Хамгийн эр зориг, тэсвэр тэвчээртэй” алба хаагчаар шалгарчээ.

Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлээр Эрдэнэбулган сумын төвөөс 42 kм зайд байдаг Үүрийн голд гурван тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26 иргэн усанд урсаж, эрсдэх аюулд орсон. 


Энэ тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч, нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очиж тусламж үзүүлэн, 26 иргэний амийг аварсан. Хэрэв шуурхай арга хэмжээ аваагүй бол иргэд усанд амиа алдах аюултай байжээ.

Түүний шагналыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням гардуулан өглөө.


 

相关新闻