Хот хоорондын постын үйл ажиллагаатай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалан өнөөдөр хот хоорондын хяналтын постын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр эрсдэл бүхий газраас орон нутагт ирж буй зорчигчид, ачаа тээврийн жолооч нарт тавих хяналтыг сайжруулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн баярын өдрүүдэд ард иргэдийнхээ амар амгалан байдлын төлөө үүрэг гүйцэтгэж байгаа төрийн алба хаагч нарт талархал илэрхийллээ.
Тус аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор Хот хоорондын пост, Тариалан сумын Намнангийн ар, Рашаант сумын 3-р багт байрлах Дөрөлж, Жаргалант сумын Ороохын даваа, Солонготын даваа, Цэцэрлэг сумын Согоотын даваа гэсэн 5 чиглэлд авто замын шалган нэвтрүүлэх цэгийг 24 цагаар ажиллуулж байна.