Аадар борооны улмаас зам сэтэрч автомашин үерийн усанд унажээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өчигдөр орой орсон аадар борооны улмаас Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын 3, 4, 6, 7, 9 дэх км-үүдэд зорчих хэсэг дээр үерийн ус давж урсаж үерт замын 3 дахь км-т байрлах ус зайлуулах хос төмөр бетон хоолойн хэсэгт замын далан, хучилт 5 метр орчим газар тасарч зорчиж явсан автомашин үерийн усанд унасан байна.
1793天