Өнгөрсөн шөнө хоёр хүн эрүүлжүүлэн саатуулах байранд хоножээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-02 00:24:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн оны сүүлчийн өдөр гэмт хэргийн 1, зөрчлийн  6 дуудлага иржээ. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2 хүн эрүүлжүүлэн саатуулах байранд хоносон байна.

Цагдаагийн газраас баярын өдөр иргэдийг торголгүй ихэвчлэн зөвлөмж өгч, мөн азтай жолооч нарт гарын бэлэг гардуулсан байна. Тухайлбал, орон нутгийн "Титаник", "Хөвсгөл хүнс", "Аяны жолоо" зэрэг үйлдвэртэй хамтран жолооч нарт замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох зөвлөмж, гарын бэлэг өгчээ. Мөн Доктор авто сүлжээ Хөвсгөл салбар, Хөвсгөлийн өнгө сайттай хамтран дүрмээ сайн биелүүлж байгаа жолооч нарыг шууд нэвтрүүлгээр тодруулж, шагнан урамшуулжээ. 

相关新闻