Тандалтын зорилгоор авсан 32 сорьцын шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-31 11:47:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймаг Улаанбаатар хотод саатсан иргэдээс эхний ээлжинд 3 автобусаар 131 иргэнийг татан авсан. Эдгээр иргэд болон тандалтын зорилгоор авсан 32 сорьцын түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Голомттой бүс нутгаас ирсэн  иргэдэд  гэрийн 14 хоногийн дэглэмийг хатуу мөрдөх хэрэгтэйг  Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Төрийн байгууллагуудын хяналт шалгалтаар гэрээс гарч дэглэм зөрчсөн зарим иргэнийг албадан тусгаарлаж, зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож байгаа аж.


相关新闻