Цэцэрлэг суманд тэг зогсолт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан тул өнөөдөр тус сумын хэмжээнд тэг зогсолт хийж байна.
Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг илрүүлж шинжилгээнд хамруулж байна гэдгийг Цэцэрлэг сумын Засаг дарга Н.Анхбаяр хэлж байлаа. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас Цэцэрлэг сумын удирдлагуудтай цахимаар холбогдон зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан иргэдийн шинжилгээг Орхон аймгийн бүсийн төвд өнөөдөр явуулсан бөгөөд хариу маргааш гарна. Баталгаат хариу гартал иргэд сандарч тэвдэлгүй тайван байх хэрэгтэй. Хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газраар явахгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.