Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-12 23:05:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдрөөс эхлэн гадна аймгийн иргэдийг нэвтрүүлэхгүй, маргаашаас олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын үйл ажиллагааг хориглосон. Харин хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Тодруулбал өдөр бүр 15.00, 18.00, 19.00, 20.00 цагаас хот хоорондын тээврийн үйлчилгээ явж байна. Орон нутгаас зорчиж байгаа иргэд асуумж бөглөх бол Улаанбаатар болон бусад аймаг хотуудаас ирэх Хөвсгөл аймгийн харьяат иргэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Тус аймгийн Онцгой комиссын 9-р хуралдаанаар коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаа тул тус аймгийн харьяатаас бусад иргэдийн Хөвсгөл аймаг руу нэвтрэх хөдөлгөөнийг энэ сарын 12-ны 06.00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хязгаарлах шийдвэр гаргасан. Мөн олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын үйл ажиллагааг энэ сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хориглоод байгаа юм.

相关新闻