Салхины хурд 12-24 м/с хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн шөнөөс эхлэн цасан болон шуурга шуурч байна. Салхины дундаж хурд 7-13 м/с байгаа бол өглөөний 11.00 цагт Шинэ-Идэр болон хойд зүгийн нутгаар нэмэгдэж 12-24 м/с хүрчээ.
Өнөө шөнөдөө
ихэнх, өдөртөө нутгийн төв, өмнөд, зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас
секундэд 9-14 метр, ихэнх нутгаар үе үе секундэд 18-20 метр хүрч ширүүсэн цасан
болон шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгороор 15-20 градус,
нутгийн баруун ба хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө
Дархадын хотгороор 12-17 градус, нутгийн баруун хэсэг болон Ханх орчмоор 9-14
градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. Мөн
энэ сарын 16, 18-нд зарим нутгаар цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр.
Хүйтэрч, Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Тэс,
Бэлтэс, Үүр, Эгийн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10
градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2
градус дулаан байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний
төвөөс мэдээллээ.