Урлаг соёл, спортын үйл ажиллагааг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын үйл ажиллагааг энэ сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хориглолоо.
Харин ресторан, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагууд нийт багтаамжийнхаа 50 хүртэлх хувьд ямар нэгэн арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж болно. Эрсдэл өндөр байгаа энэ үед иргэн бүр хичээж, төр засгаас гаргаж буй шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч цар тахлыг хамтдаа даван туулцгаая гэдгийг Шуурхай штабын дарга М.Хуягбаатар уриалж байлаа.