Жаргалант суманд орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 23 хүртэл хоригложээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамжаар орон нутагт голомттой бүс нутгаас олон иргэн ирсэн тул коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 23-ны өдрийг хүртэл орох, гарах хөдөлгөөн, сумын доторх авто тээврийн хөдөлгөөнийг хориглосон байна. Тус суманд Улаанбаатар хотоос буюу голомттой бүсээс нийт 122 хүн ирсэн байна.
1694天