Баруун бүсийн тэмцээнд Ховдын Гал түймэр унтраах 48 дүгээр анги түрүүллээ
Ховд/МОНЦАМЭ/Баруун бүсийн Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнийг энэ 7 оны 07 дугаар сарын 03- 05-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгууллаа.Уг тэмцээнд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 59-р ангийн 9 тамирчин, Завхан аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах 39, 57, 43 дугаар ангиудын 25 тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 тамирчин, Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41-р ангийн 8 тамирчин, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 31-р ангийн 9 тамирчин нийт 7 багийн 59 тамирчин, 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
2871天