ИТХ-ын тавдугаар хуралдаан дахин хойшлогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны 12-р сарын 4-5-ны хооронд хуралдсан аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанаар Ховд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартаа итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж, аймгийн Засаг дарга Д.Галсандондогт тус хуралдаанд хүрэлцэн ирж, санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 51.4 хувь нь, ИТХ-ын дарга Г.Пүрэвгандид 59.4 хувь нь итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгсөн. Төлөөлөгчдийн өгсөн саналыг үндэслэн тус хурлаас тогтоол гаргаж аймгийн Засаг даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн бол ИТХ-ын даргыг огцруулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн ахлагч М.Ганзориг 30 минутын завсарлага авсан ба завсарлагааны хугацаа дуусаж, төлөөлөгчид хуралдааны танхимд эргэн оров. Хурал даргалагч Т.Жаргалсайхан, хурлын ажлын албанаас төлөөлөгчдийн ирцийг бүртгэн, улмаар ирц хүрээгүйн улмаас хуралдаан даргалагч 5-р хуралдааныг нээлттэй завсарлуулсан билээ.
Хуралдааны завсарлагааны 10 хоногийн хугацаа энэ оны 12 сарын 16-нд дуусаж хуралдаанд МАН-ын 13-ын бүлгийн 12 төлөөлөгч, Ардчилсан намын нэр бүхий 5 төлөөлөгч хүрэлцэн ирж, ирц хүрээгүйн улмаас дахин хойшиллоо.
Ховд аймгийн ИТХ-ын ажлын албатай холбогдон хуралдаан зарласан эсэх талаар тодруулахад хурал зохион байгуулах тов гараагүй, хурал даргалагч хурал зохион байгуулах ажлын чиглэл өгөөгүй хэмээн тайлбарлав.
Ховд аймгийн ИТХ-аас хуралдааныг зохион байгуулах учиртай, гэвч ажлын албанаас мэдэгдээгүй, хамгийн гол нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.6-д Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана гэж заасан учраас өнөөдрийн хуралдааныг хууль бус гэж үзэж байна. Тиймээс оролцох боломжгүй хэмээн хариулав.
Ховд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга хоёуланг нь огцруулсан түүхэнд бичигдэх 5 дугаар хуралдааныг хэн нь удирдан хуралдуулах, хурлыг зарлан зохион байгуулах асуудал нь мэдээж цагаан цаасан дээр хараар бичигдсэн хууль дүрмээр зохицуулагдах учраас учир нь олдож, учиг нь тайлагдахыг иргэд хүлээж байна.Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр Монгол Улсын Ерөнхий сайдаас Ховд аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлын хариуг ирүүлсэний дараа, аймгийн тавдугаар хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах юм байна. Ирэх 7 хоногт аймгийн Засаг даргын асуудал шийдэгдсэнээр, нээлттэй завсарлаад байгаа тавдугаар хуралдаан өндөрлөх бололтой.

А.Бямбасүрэн