ХОВД: Цагдаагийн алба хаагчид 1300 мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ховдынхон идэвхтэй оролцож байна.
Ховд аймаг дахь Цагдаагийн газрын хамт олон энэ удаа шинэ суурьшлын бүсэд хоёр төрлийн 1300 мод тарилаа.
Орон нутагт намрын мод тарих ажил үe шаттай өрнөж байна. Энэ удаа Ховдынхон 5-10 мянган мод тарих урьдчилсан тооцоо гаргажээ.
Мод тарих нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш Ховд аймагт 470 мянга орчим мод тарьжээ. Арчилгаа, усалгаа, хамгаалалтаас шалтгаалан модны ургалт 70-80 хувьтай байна.