ХОВД: Залилангийн гэмт хэргийн 90 хувь нь цахим орчинд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-10-05 09:15:44

Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газарт энэ оны эхний eсөн сард залилангийн төрлийн 194 гэмт хэрэг бүртгэгджээ. 


Залилангийн гэмт хэргийн 90 хувийг цахим орчинд үйлдсэн байна.  


Үүнд фэйсбүүк хуудаст хууль бусаар нэвтрэн найз, танил, гэр бүлийн гишүүдэд мeссeж илгээж мөнгө гуйх, цахим дэлгүүрээс бараа захиалж мөнгө шилжүүлэхэд барааг нь илгээхгүй байх,  “Хусаад хож, супер сугалаа” гэх мэт хуурамч уралдаан, тоглоом зохион байгуулах, телеграмм платформоор сурталчилгаа хийж, мөнгө өсгөж өгнө гэсэн итгэл төрүүлэх, интернэт банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, данснаас нь зөвшөөрөлгүй мөнгө авах зэрэг олон зөрчил бий.  


Иймээс иргэдийг залилангийн гэмт хэргээс сэргийлж, сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Цагдаагийн газраас зөвлөлөө. 


Одоогийн байдлаар Ховд аймагт залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аян өрнөж байна.   

Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, худалдааны төв, орон сууц, тээврийн хэрэгслийг түшиглэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн самбар, зурагт хуудас байршууллаа.  


Мөн аймгийн төвийн зарлан мэдээллийн систем болон гудамж талбай, аж ахуйн нэгж, байгууллагын лeд дэлгэцээр залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл танилцуулж байна.  

相关新闻