Ховдод бензиний үнэ литр тутамд 100 төгрөгөөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт 12 дугаар сарын 14-ний өдөр бензиний үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгджээ.
Үүнд: АИ-80 бензин 1660 байсан бол 1760 төгрөг, АИ-92 бензин 1760 байсан бол 1860 төгрөг, дизель түлш 1800 байсан бол 1900 төгрөг болж тус тус нэмэгдсэн байна. Энэ тухай аймгийн Статистикийн хэлтэс мэдээлж байна.

Бензиний үнэ ханш нэмэгдсэнийг дагаад хүнс барааны үнэ талх, нарийн боов,гурил будааны үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдсэн байна.
А.Бямбасүрэн